card

БОДЛОГО

Байгаль орчны бодлого

Байгаль орчны удирдлагын тогтолцоо нь байгууллагын удирдлагын тогтолцооны салшгүй хэсэг, тухайн байгууллагын төрөл, хэмжээнээс үл хамааран түүний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээнээс байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөлд хяналт тавих хэрэгсэл болдог. Байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бид дараах зарчмуудыг баримталдаг.

  1. Тэргүүлэх зарчим: Байгаль орчныг хамгаалах асуудлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, хөгжлийн чухал хүчин зүйл гэж үзэж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах бодлого, хөтөлбөрийг үйл ажиллагааныхаа гол зорилго болгон хэрэгжүүлэх.
  2. Сайжруулах явц: Экологийн  баримжаа  бүхий  бодлого,  хөтөлбөр,  арга  ажиллагааг тасралтгүй сайжруулахдаа шинжлэх ухаан – технологийн дэвшил, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, олон нийтийн санал хүсэлт, хуулийн шаардлага биелүүлэх, дэлхий нийтээр мөрдөж буй зарчмыг баримтлах.
  3. Ажиллагсдын экологийн боловсролыг дээшлүүлэх: Ажиллагсад өөрсдийн ажил үүргийг экологийн шаардлагын дагуу гүйцэтгэдэг мэдлэг чадвартай байх шаардлагыг хэрэгжүүлэх, системийг хэвшүүлэх.
  4. Бүтээгдэхүүн ба үйлчилгээ: Бүтээгдэхүүн  нийлүүлж,  үйлчилгээ  үзүүлэхдээ  тэдгээр  нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хэрэглэхэд аюулгүй, эрчим хүч, байгалийн нөөцөд хэмнэлттэй, хаягдал нь аюулгүй байх.
  5. Хэрэглэгчдэд өгөх зөвлөгөө: Нийлүүлж буй бүтээгдэхүүнээ аюулгүй хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, зайлуулах аргын талаар хэрэглэгчид, олон нийтэд зөвлөгөө өгөх, шаардлагатай тохиолдолд сургалт явуулах.
  6. Туслан гүйцэтгэгчид ба нийлүүлэгчид: Үйлдвэрлэгчийн мөрдөж ажиллах зарчмуудыг баримтлахыг туслан гүйцэтгэгчид болон нийлүүлэгчдээ хүсэх, шаардах зэргээр адил зарчмаар хамтран ажиллах
  7. Технологи шилжүүлэх: Үйлдвэрлэлийн болон эдийн засгийн салбарт экологийн цэвэр технологи, удирдлагын арга нэвтрүүлэх боломж олгох.
  8. Олон нийтийн оролцоонд түшиглэх: Олон нийтийн байгаль орчныг хамгаалах мэдлэг чадамжийг дээшлүүлхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтийн арга хэмжээнд оролцох, хувь нэмрээ оруулах

Аюулгүй ажиллагааны бодлого

Бид аюул осолгүй ажиллах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх замаар ажилтнууд, бидэнтэй хамтран ажиллаж байгаа хэн бүхнийг эрүүл, аюул осолгүй ажлын байраар хангана. Бид бүс нутагтаа энэ чиглэлээр тэргүүний компани байхыг, мөн үнэт зүйлстэйгээ нийцсэн үйл ажиллагаа явуулах, өөрийн ажилтнууддаа санаа тавих үүргээ биелүүлэх, хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зорьж ажиллана.

Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд:

  • Бизнесийн үйл ажиллагаанаас үүсч болзошгүй осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, орчны бохирдол, өмчийн эвдрэл, аюул, хэвийн үйл ажиллагаа тасалдах мөн чанарын доголдолоос сэргийлж ажиллана.
  • Холбогдох хууль тогтоомж, эрхзүйн актыг дагаж мөрдөн, үйлдвэрлэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга туршлага, стандартыг баримтлана.
  • Үйлдвэрлэлийн бүтээмж, ашигт ажиллагаа зэрэг бизнесийн тулгамдсан асуудлуудын талаар шийдвэр гаргахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг эн тэргүүнд харгалзан үзнэ.
  • Аюулгүй мөн чанарын тэргүүн туршлагыг бий болгох, нэвтрүүлэх зорилго, зорилт тавьж түүнийгээ биелүүлнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гүйцэтгэлийг эдгээр зорилго, зорилтуудын биелэлттэй харьцуулж хянана.
  • Эрсдлийн болон чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагааныхаа бүх түвшинд бий болгож байнга сайжруулж байхын төлөө компанийн удирдлага идэвхитэй дэмжиж ажиллана
  • Ажлын төлөвлөгөөтэй нь уялдсан эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хөтөлбөр, журам заавар боловсруулах, хэрэгжүүлэхэд ажиллагсадын оролцоог хангана.
  • Энэ бодлогыг олон нийтэд нээлттэй байлгана.

Манай компанийн бүх ажилтнууд энэхүү бодлогыг дагаж мөрдөх ба компанийн зочид ирж ажиллах үедээ Мон Линк Групп ХХК–ны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны баримтлах бодлого, журмуудыг заавал дагаж мөрдөнө.

Бизнесийн ёс зүйн бодлого

Бизнесийн ёс зүй ба хариуцлага бол Мон Линк Групп ХХК-ны суурь үнэт зүйл бөгөөд хамтрагч нарын өмнө хүлээсэн итгэлийг дааж үйл ажиллагаа явуулах нь манай бизнесийн үндэс юм. Бид хамтрагчиддаа шудрагаар, ёс зүйтэй хандах болно гэдэгтээ итгэл төгс байна.

Манай нийгмийн хариуцлагатай ёс зүйн зарчим (цаашид бизнесийн зарчим гэх) нь бидний бизнесийн чиглүүлэх стандартыг тогтооно. Энэ зарчмын дагуу бид авилгыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг тодорхой заасан. Төрийн албан хаагч ханган нийлүүлэгч болон үйлчлүүлэгчидтэй харицахдаа бид хахууль өгөх болон авахгүй байх мөн дээрх үйлдлийг бидний нэрийн өмнөөс бусад этгээд хэрэгжүүлэхийг хатуу хориглоно. Бидний үйл ажиллагаа өрнөж буй газар зүйн байршлаас үл хамааран бизнесийн ёс зүйн өндөр стандартыг баримтлан ажиллана.

Урт хугацааны хөрөнгө оруулагчдийн хувьд бид үйл ажиллагаа явуулж буй улс орны тогтвортой хөгжил сайн засаглалд хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг. Авилга энэ зорилтыг хөсөрдүүлж, итгэлийг сулруулж, хөрөнгө оруулалтыг түлхэж, бидний хөрөнгө оруулалтын баталгаа болох хууль дээдлэх ёсыг сулруулж, зардлыг өсгөж, бизнесийн орчныг тодорхойгүй болгодог. Энэ нь манай бизнесийн хөгжлийн нааштай үр дүн авчрах чадварыг үлэмж бууруулдаг. Хахууль ба бусад авилгын төлбөр нь хууль бус юм. Энэ бодлогыг чандлан баримтлахаас гадна манай ажилтан, гэрээт гүйцэтгэгч нар үйл ажиллагаа явуулдаг улс орныхоо хууль тогтоомжийг даган мөрдөх үүрэгтэй.

Энэ бодлогын зорилго нь Мон Линк Групп ХХК -ын хамтарсан аж ахуй нэгжүүд, түншүүд болон биднийг төлөөлөн ажилладаг бусад этгээд зэрэг нь байгууллагын бүх түвшинд бүхий л төрлийн зохисгүй үйлдэлтэй тэмцэх стандартыг тогтооход оршино.

Дараах чиглэлийг хамарсан Авилгаас сэргийлэх гүйцэтгэлийн дэлгэрэнгүй стандартыг цаашид (Гүйцэтгэлийн стандарт гэх) нэвтрүүлсэн бөгөөд үүнийг бизнесийн шударга ёсыг хангах хэлтэст хүсэлт тавьснаар авах боломжтой.

А - Бэлэг сэлт өгөх, дайлж цайлах

Б - Ашиг сонирхлын зөрчил

В - Зуучлалын төлбөр

Г - Компанийн хөрөнгийг ашиглах

Д - Улс төрийн хандив

Е - Төрийн албан хаагч нартай харилцах, лоббидох

Ё - Хүмүүнлэгийн хандив

Ж -  Нийгэм болон орон нутагт хөрөнгө оруулах ба жижиг бизнес хөгжүүлэх үйл ажиллагаа

З - Ивээн тэтгэлэг

И - Зуучлагч ажиллуулах, төлбөр төлөх

Й - Компани нэгдэх, худалдаж авах, хамтарсан аж ахуй нэгж, түнш компаниуд

Бид худалдаж худалдан авах ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) гэх зэрэг олон улсын хөтөлбөрт оролцох замаар засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран сайн ажилладаг. Бидний үйл ажиллагаа эрхлэн явуулдаг улс орны засгийн газар нь ОҮИТБС -г дэмжин, хэрэгжүүлэхээр шийдсэн бол бид тус үйл явцыг бүхий л талаар дэмжих болно.

АВИЛГА ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бодлогын хүрээнд авилга нь хүлээлгэсэн эрх мэдлээ урвуулан ашиглах замаар хувийн эсхүл компанид ашиг хонжоо олох зорилготой аливаа үйлдэл гэж тодорхойлогдсон болно. Авилга нь хахууль ашиг сонирхлын зөрчил, хулгай, сүрдүүлэг, завших, залилан, компанийн хөрөнгийг урвуулан ашиглах зэрэг янз бүрийн нөхцөл байдлыг хамаарна.

Хахуулийг шууд эсхүл зуучлагчаар дамжуулан хувь хүн болон хуулийн этгээдэд бизнесийн буюу төрийн ажил үүргээ зөрчиж ямар нэг үйлдэл гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байх тохиолдолд түүнд нөлөөлөхийн тулд зохистойгоос илүүг амлах, санал болгох буюу давуу тал бий болгох гэж тодорхойлно. Үүнд:

  • Гэрээ байгуулах буюу тусгай зөвшөөрөл авахын тулд бэлэн мөнгө эсхүл бусад хэлбэрийн төлбөр төлөх
  • Улс төрийн нам эсвэл холбогдох байгууллагад зохисгүй хандив өргөх
  • Хэн нэгэн этгээдэд нөлөөлж тодорхой үйлдэл хийлгэх зорилгоор хэт үнэтэй бэлэг сэлт өгөх эсхүл зугаацуулж цэнгүүлэх

Энэ бодлогын хүрээнд хахууль нь бэлэн мөнгөнөөс гадна материаллаг үнэ цэнэ бүхий аливаа эд зүйлс болон дараах хэлбэртэй байж болно. Үүнд:

  • Хэт их буюу өгөөмөр бэлэг сэлт өгөх, зугаацуулах цэнгүүлэх
  • Далд санаа агуулсан хандив, өглөг
  • Бизнесийн хэрэгцээ шаардлага байхгүй байхад үйлчлүүлэгч эсхүл албан тушаалтны аялалын зардал, зочид буудлын төлбөрийг төлөх
  • Бизнесийн үйл ажиллагаа эсхүл зөвшөөрөгдсөн хүмүүнлэгийн зорилготой хамааралгүй үйл ажиллагаанд компанийн өмч хөрөнгийг ашиглах

Манай ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэх явцад шийдвэр гаргах болон үйлдэл хийхэд нь санхүүгийн эсхүл хувийн ашиг сонирхол нь нөлөөлж болзошгүй нөхцөл байалд ашиг сонирхлын зөрчил үүсч болно. Хувийн болон компанийн ашиг сонирхол хоорондоо холилдсон эсхүл бизнесийн болон төрийн шийдвэр нь хувийн ашиг сонирхолд суурилсан тохиолдолд дээрх зөрчил үүсэх магадлалтай.

Дарамт сүрдүүлгийг өмч эсхүл хөрөнгө олж авахын тулд албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглах явдал гэж тодорхойлно.

Залилан шударга бус эсхүл хууль бус ашиг хонжоо олохын тулд санаатай үйлдсэн хууран мэхлэх үйлдэл гэж тодорхойлно.

Зохисгүй нөлөөлөл

Бид зуучлагч эсхүл бусад гуравдагч этгээдээр дамжуулан гэрээ байгуулах, бизнесийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зөвшөөрөл олж авах буюу бусад онцгой эрх эдлэх, давуу байдал бий болгох, зорилгоор мөнгө эсвэл аливаа материаллаг үнэ цэнэ бүхий эд зүйл (үүнд бизнес болон санхүүгийн нууц мэдээлэл, оюуны өмч багтана) санал болгох, амлах, өгөхгүй байхаас гадна аливаа бизнесийн болон төрийн байгууллагатай тогтоосон харилцаанд зохисгүй байдлаар нөлөөлөхийг хориглоно.

Энэ нь бидний төрийн байгууллага, албан хаагчидтай тогтоох харилцаа, мөн бизнесийн эсхүл иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахад хамаарна. Манай ажилтнууд, итгэмжлэгдсэн этгээд, гэрээт гүйцэтгэгч эсхүл бизнесийн түншүүд ийм төрлийн үйл ажиллагаа явуулахыг бид хүлээн зөвшөөрөхгүй.

“Материаллаг үнэ цэнэ” нь юунаас бүрдэх тухай асуудал нь нөхцөл байдлаас хамаарна. Үүнийг дараах зүйлээр тодорхойлно.

  1. Шан харамж өгөх нөхцөл байдал
  2. Санал болгосон, амласан зүйлс нь мөнгөн үнэлэмжийн хувьд эсхүл шинж чанараараа хүлээн авагч этгээдийн санал бодол, үйлдэлд нөлөөлж чадахуйц үнэ цэнэтэй эсэх.

Энэ бодлого нь компанийн ажилтнууд гуравдагч этгээдээс хахууль эсхүл бусад шан харамж гуйх, авах, мөн хахууль өгөх, төлбөр төлөхөд хамаарна.

А - БЭЛЭГ СЭЛТ ӨГӨХ, ДАЙЛЖ ЦАЙЛАХ

Зохих түвшний бэлэг дурсгалын зүйлс өгөх, зугаацуулах нь ажлын сайн харилцааг үүсгэхэд тус дөхөмтэй байдаг тул энэ бодлого нь зохих ёсны хэмжээнд бизнесийн түнш байгууллага, бусад этгээдтэй найрсаг харилцаа тогтоох боломжийг хязгаарлахгүй.

Гэвч зохисгүй бэлэг, зугаа цэнгэл санал болгох эсхүл өгөх нь Мон Линк Группын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Бэлэг, зугаа цэнгэл санал болгох нь бодит эсхүл боломж бүхий бизнесийн арилжаа, төрийн байгууллагын зөвшөөрөл зэрэгтэй ямарваа нэг байдлаар холбоотой байж болзошгүй тохиолдолд нэн аюултай. Хэдийгээр зорилго нь авилгын шинж агуулаагүй хэдий ч хүлээн авагч эсхүл гуравдагч этгээдийн зүгээс бэлэг, зугаа цэнгэлийг зүй бус давуу байдал олж авах оролдлого хэмээн ойлгосноор эрсдэл үүсэх магадлалтай.

Дараах төрлийн бэлэг сэлт, зугаа цэнгэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:

  • Гэрээ байгуулсан, зөвшөөрөл олгосон, өөр ашиг хонжооны хариуд өгсөн буюу санал болгосон
  • Бизнесийн үйл ажиллагаа явуулах зорилгоор зүй бус давуу байдал олж авахын тулд санал болгосон
  • Тухайн улс орны буюу олон улсын хахуулын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн.
  • Ханган нийлүүлэгч, бизнесийн түншээс манай ямарваа нэг ажилтанд санал болгосон
  • Олон нийтэд ил болсноор бидний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлал бүхий

Бэлэг сэлт авах, зугаацаж, цэнгэх, дайлуулах

Бид ханган нийлүүлэгч нартай ажиллахдаа бэлэг буюу шан харамжийн нөлөөнд авталгүй бодит байдалд тулгуурлан шийдвэр гаргах үүрэгтэй. Бид ажилтнуудад дараах шинжтэй шан харамж, бараа бүтээгдэхүүн, мөнгө, үйлчилгээ зэргээр бэлэг, зугаа цэнгэл гуйх хүсэх болон хүлээн авахыг хориглоно. Үүнд:

  • Тухайн хүн ямар нэг үүрэгтэй болсон мэт сэтгэгдэл төрүүлэх,
  • Тэдний бизнесийн шийдвэрт нөлөөлөх эсхүл нөлөөлж магадгүй хэмээн ойлгогдох
  • Ажилтны хувийн ашиг сонирхол болон түүний ажил олгогч эсхүл нийт Мон Линк группын ашиг сонирхлын хооронд зөрчилдөөн үүсгэж эсхүл үүсгэхүйц мэт санагдах

Б - АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ

Ажилтнууд болон тэдний ойр дотны хүмүүсийг нь хамарсан бодит эсхүл магадлал бүхий ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх ёстой бөгөөд дээрх байдал үүсч болзошгүй тохиолдолд хариуцсан менежер эсхүл бизнесийн нэгж салбараас томилогдсон өөр бусад хүн эсхүл тухайн асуудлыг хариуцах үүрэгтэй компанийн нэгж зэрэгт мэдээлэх ёстой.

Иргэний нийгмийн байгууллагуудад мөнгө эсхүл аливаа үнэ цэнэ бүхий эд зүйл санал болгох, амлах, өгөхийг хатуу хориглохоос гадна аливаа бизнесийн болон төрийн байгууллагатай тогтоосон харилцаанд зохисгүй байдлаар нөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Байр талбай, тоног төхөөрөмж эсхүл тээврийн хэрэгсэл зэрэг компанийн өмч хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж буй тухайн этгээдийн хувьд эдгээр нь үнэ цэнэ бүхий зүйл байна. Бизнесийн ямар нэг бодит зорилго байхгүй, олон нийтэд тодорхой ашиг тус өгөхгүй тохиолдолд үйлчлүүлэгч, төрийн албан хаагч эсхүл гуравдагч этгээд хувьдаа болон өөрийн үзэмжээр компанийн өмч хөрөнгийг ашиглахыг хориглоно.

В - ЗУУЧЛАЛЫН ТӨЛБӨР

Бид зуучлалын төлбөр төлөхийг хориглодог. Зуучлалын төлбөр гэдэг нь албан үүрэг нь захиргааны шинжтэй доод түвшний төрийн албан хаагчид төлөх бага хэмжээний төлбөр бөгөөд нэрлэсэн үнэтэй байх ба төлөгч этгээд хуулийн дагуу авах эрхтэй төрийн энгийн үйлчилгээ авахын тулд энэхүү төлбөрийг хийнэ. Ийм төлбөрийн жишээ гэвэл холбогдох бүх шаардлагыг хангасан байхад виз олгох асуудлыг шийдвэрлэх, цахилгаан эсхүл усны холболт хийх зэрэг байж болно.

Тулган заналхийлэл зэрэг албадлагын нөхцөлд төлбөр хийх шаардлага үүсдэгийг бид ойлгодог. Хүсэл зоригийнхоо эсрэг гэрээ хэлцэл байгуулах, тодорхой үйлдэл хийхийг тулгаж шаардах, заналхийлэн хүчирхийлэх, хорих болон бусад байдлаар халдах нөхцөл байдлыг албадлага гэж тодорхойлж болно. Заналхийлэл нь тухайн хүнд эсхүл өөр бусдад чиглэж болно. Компанийн бодлогыг дагаж мөрдөхийн тулд ажилтнууд өөртөө эсхүл бусдад аюул учруулах байдал үүсгэхийг бид хүсдэггүй боловч заналхийлсэн буюу айлган сүрдүүлсэн тохиолдол бүрийг мэдээлэх шаардлага тавьдаг. Ингэснээр дээрх тохиолдол дахин давтагдахаас сэргийлэх зохих арга хэмжээг авах боломжтой болох юм.

Г- КОМПАНИЙН ӨМЧ ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ

Манай ажилтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрээт гүйцэтгэгч болон бизнесийн түншүүд зэрэг нь бизнесийн үйл ажиллагаа явуулах явцад зуучлагч эсхүл бусад гуравдагч этгээдээр дамжуулан давуу байдал, онцгой эрх, тусгай зөвшөөрөл олж авах, гэрээ байгуулах буюу бусад зорилгоор төрийн байгууллага, албан хаагчид, бизнесийн, иргэний нийгмийн байгууллагуудад мөнгө эсхүл аливаа үнэ цэнэ бүхий эд зүйл санал болгох, амлах, өгөхийг хатуу хориглохоос гадна аливаа бизнесийн болон төрийн байгууллагатай тогтоосон харилцаанд зохисгүй байдлаар нөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

Д - УЛС ТӨРИЙН ХАНДИВ

Бид ямар ч нөхцөл байдалд аливаа улс төрч, улс төрийн нам эсхүл холбогдох байгууллага, улс төрийн намын албан тушаалтан болон нэр дэвшигчид шууд эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан хандив өргөхийг хориглоно.

Е- ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТАЙ ХАРИЛЦАХ, ЛОББИДОХ

Бид үйл ажиллагаа явуулдаг аливаа улс орны засгийн газартай бүх түвшинд шударга, бүтээлч байдлаар хамтран ажиллахыг эрмэлздэг бөгөөд бидний үйл ажиллагаатай ямар нэгэн байдлаар холбогдож буй хүмүүстэй өргөн хүрээнд зөвлөлдөж төр засагтай ил тод, хариуцлагатай харьцдаг.

Манай ажилтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрээт гүйцэтгэгч болон бизнесийн түншүүд зэрэг нь бизнесийн үйл ажиллагаа явуулах явцад зуучлагч эсхүл бусад гуравдагч этгээдээр дамжуулан давуу байдал, онцгой эрх, тусгай зөвшөөрөл олж авах, гэрээ байгуулах буюу бусад зорилгоор төрийн байгууллага, албан хаагчид, бизнесийн, иргэний нийгмийн байгууллагуудад мөнгө эсвэл аливаа үнэ цэнэ бүхий эд зүйл санал болгох, амлах, өгөхийг хатуу хориглохоос гадна аливаа бизнесийн болон төрийн байгууллагатай тогтоосон харилцаанд зохисгүй байдлаар нөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

Ё - ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ, ӨГЛӨГ

Ж - НИЙГЭМ БОЛОН ОРОН НУТАГТ ХИЙХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бидний үйл ажиллагаа өрнөж буй улс оронд тухайн нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурал, өвчинтэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах, иргэд эсхүл байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор хүмүүнлэгийн хандив өргөж, нийгэм болон орон нутагт хөрөнгө оруулдаг. Гэвч бид ийм төрлийн хандив нь тодорхой нэг төрийн албан хаагч, улс төрч эсвэл намд ач тусаа өгөхөөс сэргийлж, гуравдагч этгээд үүнийг зүй бусаар зарцуулахгүй байх тал дээр хяналт тавин ажилладаг. Хэрэв хандив, нийгэм болон орон нутагт хийх хөрөнгө оруулалт нь ёс зүйгүй байдал үүсгэх эсхүл үүсгэх нөхцөл бүрдүүлэх шинжтэй бол хандив өргөхгүй, хөрөнгө оруулахгүй байвал зохино. Бид орон нутгийн иргэд, тэдний төлөөлөгчидтэй хамтран ажиллахдаа ил тод, шударга байх зарчмыг эрхэмлэнэ.

3 - ИВЭЭН ТЭТГЭЛЭГ

Гэрээ, зөвшөөрөл эсхүл тодорхой зохицуулалтаар давуу тал олж авах төлөөсөнд ивээн тэтгэлэг амлаж, санал болгож, олгож болохгүй. Бизнесийн үйл ажиллагаа явуулахад зүй бус давуу байдал олж авахын тулд эсхүл бидний зорилго ташаа ойлгогдох магадлалтай бол ивээн тэтгэхгүй байвал зохино.

И - ЗУУЧЛАГЧ АЖИЛЛУУЛАХ, ТЭДЭНД ТӨЛБӨР ТӨЛӨХ

Й - КОМПАНИ НЭГДЭХ, ХУДАЛДАЖ АВАХ. ХАМТАРСАН АЖ АХУЙН НЭГЖ, ТҮНШ КОМПАНИУД

Зөвлөх, ханган нийлүүлэгч, итгэмжлэгдсэн этгээд, гэрээт гүйцэтгэгч, лоббичин, хамтарсан аж ахуйн нэгжийн түнш зэрэг гуравдагч этгээдийн үйлдэл нь манай компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай бөгөөд Мон Линк Групп Тэдний үйлдлийн төлөө хариуцлага хүлээх нөхцөлд орж болзошгүй. Мон Линк Группыг төлөөлөн үйлдэл хийж буй гуравдагч этгээд энэхүү ёс зүйн бодлогыг зөрчихийг хориглоно.

 Шууд бусаар хахууль өгөх эрсдэлээс хамгаалахын тулд бид дараах үүргийг хүлээнэ:

  • Бидний бизнесийн ёс зүйн бодлого, авлигаас урьдчилан сэргийлэх гүйцэтгэлийн стандартыг манай бизнесийн түнш байгууллагууд ойлгож, дагаж мөрдөх боломжоор хангах бүхий л арга хэмжээг авах
  • Манай бизнесийн түнш байгууллагууд шударга, үнэнч эсэхийг магадлах зорилгоор Тэдний нэр хүнд, мэргэжил, ур чадварыг шалгаж, шаардлагатай бол албан ёсны хяналт шалгалт хийх
  • Биднийг төлөөлөн ажилладаг гэсэн дүр эсгэж буй гуравдагч этгээд Мон Линк Групп ХХК-ний хөрөнгийг ашиглах явдлыг хянахын тулд зохих хяналт шалгалтын механизм бүрдүүлэх
  • Хамтарсан аж ахуйн нэгж, түнш компаниуд ижил төстэй дүрэм журмаар ажиллах нөхцөл бүрдүүлэх,

Бид хөрөнгө оруулах эсхүл худалдаж авах аливаа компани, хамтарч ажиллах гэж буй аливаа түнш байгууллагын гарал үүсэл, нэр хүнд, ёс зүйн болон соёлын үнэт зүйлс, мөн бидний өвлөн авах хөрөнгийн шинж чанарыг бүрэн дүүрэн шалгаж магадлахыг зорьдог.

УДИРДАМЖ, ТАЙЛАГНАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Авлига олон хэлбэртэй байдаг. Ихэнх тохиолдолд хэрхэн шийдвэрлэх үйлдлийн зөв зохистой чиглэл тодорхойгүй байж болно. Тухайн үйлдэл дээр ямар арга хэмжээ авах талаар эргэлзэж байгаа бол ажилтнууд зөвлөгөө авах ёстой.

Манай ажилтнуудын аюулгүй байдал

Мон Линк групп ХХК-ний ажилтнууд дарамт шахалт эсхүл хүчирхийлэл заналхийллээс айж эмээлгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх эрхтэй. Бид ажилтнуудынхаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаардаг. Байгууллагын энэхүү бодлогыг дагаж мөрдөхийн тулд өөрсдийн буюу бусдын аюулгүй байдлыг умартаж хэрхэвч болохгүй. Энэхүү бодлогыг зөрчих үйлдэл хийхийг ажилтнаас шаардсан эсхүл айлган сүрдүүлсэн аливаа тохиолдлыг Бизнесийн нэгж салбарын холбогдох ажилтан, Бизнесийн шударга ёс, хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэст нэн даруй мэдээлэх шаардлагатай. Зохих дотоод хэлэлцүүлэг хийсний дараа адил тохиолдол давтагдахаас сэргийлэхийн тулд холбогдох байгууллагад мөн мэдээлбэл зохино.

Энэ бодлогыг зөрчих тохиолдол

Ажилтнууд өөрсдөө мэдсэн болон энэ бодлого зөрчигдөж буй аливаа тохиолдлыг мэдээлэх үүрэгтэй. Энэ бодлогыг зөрчсөн тохиолдолд сахилгын журам, мөн Бизнесийн зөрчлийн бодлогын дагуу сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах хүртэл арга хэмжээ авч болно. Бид авлигын бүх хэлбэр болон бусад шударга бус үйлдлийг холбогдох байгууллагад мэдээлж, холбогдох иргэдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхэд туслалцаа үзүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд ийм төрлийн үйлдлээс учирсан аливаа хохирлыг барагдуулахыг эрмэлзэнэ.

Мэдээлэх суваг

Бид албан хаагчид, гэрээт гүйцэтгэгчид, ханган нийлүүлэгчид, бизнесийн түнш байгууллагууд, хамтрагч, хөндлөнгийн бусад этгээдүүдэд Бизнесийн зарчим, Бизнесийн ёс зүйн бодлого, Авлигаас урьдчилан сэргийлэх гүйцэтгэлийн стандартад тодорхойлсон бидний үнэт зүйлс, стандартын зөрчлийг нууц, аюулгүй хэлбэрээр мэдээлэх боломжийг бүрдүүлж өгсөн.

Мон Линк групп ХХК-ний үйл ажиллагаагаа явуулдаг бүс нутагт хараат бус компаниудаар дамжуулан утас, и-мэйл, вэб сайтаар холбоо барьж мэдээлэх тусгай суваг ажиллуулдаг. Тус холбооны суваг 24 цаг, өдөр болгон нээлттэй байна. Мэдээлэх сувгийн холбоосыг дотоод сүлжээний эх сурвалж хэсэгт заасан байгаа.

www.monlinkgroup.com Вэбсайтанд зочилж эсвэл [email protected]  хаягаар и-мэйл илгээж болно.

Мон Линк групп ХХК-ний асуудлыг үнэнч шударгаар хөндсөн ажилтны эсрэг хариу арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрөхгүй. Мэдээлэл өгсний төлөө бусад этгээд ажилтнаас хариугаа авах эсхүл ажилтанд дарамт шахалт үзүүлэх болон түүнийг айлган сүрдүүлсэн оролдлого болгоныг судлаж, буруутай ажилтныг ажлаас халах хүртэл зохих сахилгын арга хэмжээ авах болно.

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

Д. ИТГЭЛБУЯНТ